Д.Мөнх-Эрдэнэ АН-ын бүлэгт зөвлөнө
2021/10/19
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг бүлгийн зөвлөхийн албан тушаалд томилсон байна. Д.Мөнх-Эрдэнэ нь АН-ын гишүүн бөгөөд сүүлийн үес циркийн барилгын асуудлаар лайв бичлэг хийж, олон нийтийн анхаарлын төвд ороод буй.
Харин Д.Ганбатыг АН-ын бүлгийн дарга гэж бичиж болох эсэх нь ч маргаан дагуулж эхэлсэн. Өчигдөр болсон үйл явдлаар түүнийг бүлгээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Ганибалыг даргаар томилсон гэж мэдээлсэн юм. Гэвч Д.Ганбат эсрэгээрээ Н.Ганибалыг бүлгээс хассан, би дарга хэвээр гэх утгатай мэдэгдлийг хийгээд байгаа билээ.
oogii · 2021/10/19
ЭНЭ БАЯНХОНГОРЫН ХОЁР ЭРГҮҮ МАЛЫГ ХАРААЧ ЭЭ, ТА МИНЬ