Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаан  үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоотой холбоотой асуудал шийджээ.

Тодруулбал Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд Сайдаар ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонгоог, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны ТНБДаргаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг тус тус томилжээ.

 

Мөн Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүхийг чөлөөлж, оронд нь Г.Элбэгсайханыг томилсон байна. 

Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан гэнэ.