АН-ын Онц их хурал өнгөрсөн Баасан гаригт болсон билээ. Өмнөх өдөр нь буюу Пүрэв гарагт АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар яаран сандран хэвлэлийн хурал хийж, "Маргаашийн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааш болох онц их хурал гэгч бол эвлэрлийн биш нэг талын хурал шүү " хэмээн мэдэгдсэн ч онц их хуралд "Алтангадас", МоАХ, МҮДН-ээс эхлээд АН-ын бүхий л фракци, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэх мэтээр голлох лидерүүд нь бүгд оролцсон юм.

АН-ын дарга С.Эрдэнэ ч хэдийгээр Онц Их Хуралд очоогүй боловч хурлын эсрэг ганц ч үг ган хийсэнгүй.

Товчхондоо бол С.Эрдэнэ "Би нэгэнт хийдгээ хийсэн, одоо явах цаг болсон" гэж бодож буй нь илт.

 

Харин АН-ын цахим сонгуулиар намын даргаар сонгогдсон гэх Майнбаярын Тулгат л "Үхсэн баас. Женко, Алтанхуяг хоёр эгнэгт баяртай. Босоо Гамбаа бол угаас АН биш. Зүгээр л зайл. АН хогийн сав, авс биш” , “Фенгшүй Гамбаа АН-ын эргэн тойронд өлөв долов хийхээ боль, зайл" гэсэн агсамнасан агуулгатай зүйл цахим хуудастаа бичин, хэсэг цамнав. Гэвч М.Тулгатыг даргаар Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийн төлөө зүтгэх, тэр бүү хэл ер нь дарга гэж үзэх АН-ын гишүүд илт цөөрсөн нь өдөр ирэх тутам тодорхой болж байна.

 

Учир нь Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэр нь байгаа, намын албан ёсны тамга атгаж буйгаараа С.Эрдэнэ л АН-ыг хагалж чадах болохоос биш М.Тулгат гэх залуу бол ёстой л цахим хуудасны пост төдийгөөр л  АН-ыг бужигнуулах хэмжээний хүчтэй.

 

Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдлаас ургуулан логик дүгнэлт хийхэд С.Эрдэнэ анхнаасаа л М.Тулгатыг хуурчихсан юм биш үү? гэдэг хариулт гарч ирж байгаа юм.

Энэ оны 3-р сард болсон АН-ын даргын сунгаагаар гарч ирсэн даргад тамгаа өгөхгүй гэж зөрүүдлэвэл амжилт олохгүй тул  хуурамч намын даргын цахим сонгууль гэгчийг зохион, ялагчийг нь О.Цогтгэрэлтэй сөргөлдүүлэх маягаар цаг хожиж, өөрөө АН-ын дарга хэвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хүргэх зорилго л түүнд байсан болохоос биш  яг М.Тулгатыг АН-ын дарга болгоё гэсэн хүсэл байгаагүй бололтой дог оо.

Өөрөөр хэлбэл М.Тулгат гэгч залуу өөрөө өөрийнхөө сайн дураар хүний тоглоом болчихжээ.

 

Э.Мягмар

sonin.mn