УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын эхнэр Мандхай төрхөмдөө буцжээ
2014/05/18
Монголын тэргүүн баячуудын нэг, МАК компанийн босс Нямтайшир хэмээх баян чинээлэг эрхмийн том хүү улс төрд ороод багагүй хугацааг өнгөрүүлж байна.
Аравдугаар ангиа төгсөөгүй шахам байхдаа гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхдийн зулай үнэрлэсэн залуухан хөвгүүн удалгүй эхнэрээсээ салж, эхнэр хүүхэд нь АНУ-д амьдрахаар явсан юм гэнэлээ. Гэвч тэрээр 2012 оны сонгуульд ялсныхаа дараахан Тэрэлж дэхь таван одтой зочид буудалд сонгуулийн ялалтаа хуримтайгаа зэрэг тэмдэглэж, монголын хөлтэй баячууд, шинэ цагийн улс төрчдийг урьж залан найрласан. Түүний хоёр дахь гэргий Б.Мандхай хэмээх бүсгүй бий. Өмнө нь Хар хорин захын босс Цэгцбаатартай ханилж, эцэст нь нөхрөө топ модель Пүрэвсүрэнтэй янаг амрагын харилцаатай болсныг мэдэнгүүтээ Баянзүрх дүүргийн шүүхэд өргөдөл гарган гэрлэлтээ цуцлуулсан Мандахай бүсгүй нэг хэсэг Сингапурт амьдарч байгаад эргэж ирсэн. Тэрээр хоёр жил гаруй Н.Номтойбаяртай үерхсний эцэст нэг гэрт орж, охиныг нь төрүүлэн хамтын амьдралаа зохиож байлаа. Харамсалтай нь эд мөнгө, эрх мэдэл, баян чинээлэг байдал, гадаад үйлчлэгч нараар хүрээлүүлсэн тансаг хангалуун амьдралтай залуу хосууд сүүлийн үед ам мурийж, Н.Номтойбаярын гэргий төрхөмдөө буцаад байгаа гэнэ. Б.Мандхай уг нь угсаа гарал, боловсрол мэдлэг өндөр дипломат гэр бүлд төрж өссөн бүсгүй. Багагүй хөрөнгө мөнгөтэй, чинээлэг айлд төрж өссөн энэ бүсгүй эрх дураараа, бас шаггүй хэл амтай, өөрийнхөө үзэл бодлыг хаана ч нууж хаалгүй хэлчихдэг гүдэс шулуун зантай гэнэ. Тэрээр энэ удаа нөхөртэйгээ тун ч эвгүй асуудлаар ам зөрсөн. Н.Номтойбаярыг залуухан бүсгүйтэй амрагын харьцаатай болсон хэмээн хардаж, маргалдсан учраас гэрээсээ явсан гэж Мандхайн найз нөхөд ам ам алдаж байна. Одоогоос хэдэн сарын өмнө УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаярын том хүү аав болж, эрхэм гишүүн 35-хан насандаа өвөө болсон гэдэг яриа өвсөнд ассан түймэр шиг л дэгдсэн. Тэр ч бүү хэл Номтойбаярын гэргий Мандхайг Монголын хамгийн залуу “эмээ”-гээр зарлаж байсан удаатай. Хэн хэн нь хоёр дахь амьдралаа зохиож, үр хүүхэдтэй болсон хүмүүс учраас тэднийг тийм ч амар салж сарнихгүй байх, Мандхай нөхрийнхөө тухай элдэв цуу яриаг орхиж, орон гэртээ эргэн очих байх гэж найз нөхөд нь ярьж байна