Л.Оюун-Эрдэнэ: Өгсөн даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчилнө
2021/11/17
Өнөөдөр /2021.11.17/ Засгийн газар өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Хуралдаанд аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцсон.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцож ажиллана гэж мэдэгдэв.
Тодруулбал “Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүйгээс 32 хүн ажлаас халагдаад байгаа. ИНЕГ-т юу болсныг та нар сонссон л байх. “Эрдэнэс Монгол” дээр ч юу болж байгааг сонссон байх. Нэр усыг нь зарлахгүй л байгаа болохоос авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 87 хүний хэрэг шүүхээр шийдэгдсэн байгаа шүү.
Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн. Үг хэлээд мартчихдаггүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчилнө гэдгээ хэлээд явж байгаа. Намын даргын хувьд УИХ дээр ч энэ асуудлыг ярьж болно” гэжээ.
Үнэн үү? · 2021/11/17
Зөв яриад байна уу? ПОПроод байна уу? гэдэг л сонин. Сайдууд нь УИХ дээр орж ирээд худлаа ярьж баригдана, мэдэхгүй шоконд орно, аргаа бараад "ТӨМС"- өөр хахуульдана. Гэтэл арга хэмжээ авсангүй өнөөдрийг хүрлээ. Итгэхэд бэрх л юм даа.
irgen · 2021/11/17
zov sh de, helsen ugendee ezen boldog hun bhgui b9olsonoos l zambaraagui baidal uussen
Зочин · 2021/11/17
Хөвсгөлийн Засаг дарга Идэрбаясгалан тэр Намынхаа ажлыг хийгээд явбал таарна Төрийн албан хаагч байж Онц их хурал гээд Улаанбаатар Плазад туг хиаур тамга тэмдэг дараад явж байсан түүнийг халах хэрэгтэй