Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус Энхтайваны өргөн чөлөөнд замын нэгдүгээр эгнээгээр зорчдог.

Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Энэхүү захирамжиндаа Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөнд Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар болсон байна.

Энэхүү зохицуулалт энэ сарын 23-наас эхлэн хэрэгжих юм.

Х.Даваа