Г.Занданшатар: Хуулиа дагаж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно
2021/11/18
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий арилжааны банктай холбоотой асуудалд Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцохоо анхаарууллаа.
Тэрбээр "Сүүлийн үед арилжааны банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа их гарах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр хуулийн дагуу асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар гарч байгаа мэдээллийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хуулийн байгууллагуудаар шалгуулж, энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцааг эзэмших хориотой.
Холбогдох хуулийг дагаж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Өөрсдөө өргөдлөө өгч, ажлаа өгнө шүү" хэмээн сануулав.
Зочин · 2021/11/18
zov