Танилц: Үйл ажиллагаа нь иргэдэд таалагддаг 5 улс төрч
2021/11/21
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улстөрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны арваннэгдүгээр сарын судалгааг хүргэж байна.
Иргэд үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улс төрчид,
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх - 32 хувь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ- 28 хувь
Х.Баттулга - 20 хувь
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - 14 хувь
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа - 9 хувь
Үйл ажиллагаа нь таалагддаг таван улс төрчийн судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс арваннэгдүгээр сарын 5-14-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж утсаар цуглуулан хийжээ.
ub irged · 2021/11/21
ene avgai bol bish
zochin · 2021/11/21
Алд биеийг тэжээхэд ад чөтгөр мэт байх, ахуй төрийг байгуулахад бурхан мэт авралт байх нь зохимой гэж Бурхан багшийн их сургааль байдаг. Одоо бол алд биеээ тэжээх ээс цааш ухаарал нь хүрэхгүй хүмүүсийн том том яриа л ихдэх болж. Энэ хүмүүс ард түмэндээ зориулж авралт сэтгэлээр үйл бүтээж байгааг нь түмэн олон үнэлж байнаа