Д.Мөнх-Эрдэнэ: МАН, АН-ын нэр дээр хонины арьс нөмөрсөн чононууд сүүлийн 30 жил явж ирсэн
2021/11/27
- МОНГОЛ УЛСАД ОДОО ЗУЛЗАГАНУУДЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА -
АН-ын гишүүн, БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-АН-ын их хурал саяхан болж өндөрлөлөө. Хуралд очсон таны биед халдаад сонин үйл явдал болоод өнгөрчихсөн. Одоо бие тань зүгээр үү?
-ан-ын нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд баруун төвийн үзэл баримтлалтай ан, зүүн төвийн үзэл баримтлалтай Ман гэсэн хоёр намтай явж ирсэн. Манайд өнөөдөр нам бойжуулах цаг хугацаа алга. Дэлхийн хөгжил хаана явж байна, хоёр гүрэн хаана явна, манайх хаана явна гээд харвал учир дутагдалтай асуудал олон байна. Өнөөдөр ялсан нам бодлогоо хэрэгжүүлээд ялагдсан нь сөрөг хүчин болоод явах учиртай. Харамсалтай нь манайд сүүлийн 30 жил ялагдсан ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, эрх барьж байгаа намаа доромжилдог, харлуулдаг байдалтай явж ирсэн. Сөрөг хүчин зөв шүүмжлэх эсвэл харлуулах, гутаан доромжлох гэдэг хоёр тусдаа ойлголт. Хүчтэй сөрөг хүчнийг бий болгохын тулд сөрөг хүчин өөрөө нам дотроо учраа олох ёстой. Яах вэ, намын эрх мэдлийн төлөө хэдхэн нөхдийн хооронд зодоон яваад байна. ан иргэн баян бол улс баян, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмждэг, иргэний хувийн өмч, хувийн эрхийг дээдэлдэг баруун төвийн үзэл баримтлалтай нам. гэтэл Ман, ан-ын нэр дээр хонины арьс нөмөрсөн чононууд сүүлийн 30 жил явж ирсэн. Нам ялбал сайд болдог, дарга болдог, хулгай хийдэг, үе удмаараа залгамжилдаг явдал аль, аль намд байна. Энэ хоёр нам хоёулаа шинэчлэгдэх ёстой. намын дүрэм журам гэж байдаг бол биелүүлэх хэрэгтэй. Түүнээс биш сая болсон намын хурал дээр ганц нэг залуус над руу дайрдаг нь жижигхэн асуудал. Нэг тиймэрхүү хэрүүл, шуугиан болоод өнгөрсөн. гэхдээ залуучуудад хандаад хэлэхэд, олон нийтийн газар биеэ зөв авч яв. Хэн нэгэн рүү ингэж дайрч довтолж, сэтгэлийн хөөрлөөр гэмтээх юм бол тэр чинь эрүүгийн хуулийн заалттай гэмт хэрэг болно. Өнөөдөр бид хүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үзэл бодол, үнэт зүйл нийлдэггүй байж болно. Таалагдсангүй, үзэл бодол нийлээгүй гээд хэн дуртайгаа зодоод явбал Монгол дайн, терроризмтой орон болно. Миний, чиний үзэл бодол надад, чамд таалагдахгүй байсан ч хүндэтгэх ёстой. Энэ нь өөрөө либерал үзэл баримтлал шүү дээ.
-Хурлын үр дүнд ямар байр суурьтай байна. Шинэ дарга сонгогдлоо. Энэ их хурал, шинэ дарга сонгогдсон явдал АН-ын хууль ёсны үйл ажиллагаа гэж мэдэгдсээр байна?
-Дарга ирж л байдаг, буцаж л байдаг гэгчээр хэн дарга байх нь нэгдүгээр асуудал биш.
Хамгийн түрүүнд Ардчилсан намынхан хоорондоо эвээ олох хэрэгтэй байна. АН-ын дарга болчихвол дараагийн Ерөнхий сайд болно гэх жижиг амбицдаа хөтлөгдөөд яваа бол тэр дарга болоод ч нам эвлэлдэн нэгдэхгүй гэсэн үг. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай илүү гэж үг бий. Эхлээд Ардчилсан намынхан үнэт зүйлээ олох ёстой. Үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэх ёстой. Дараа нь ялах ёстой. Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан гэдэг шиг намын дарга гэж өөрийгөө хуурч явах нэг асуудал. Ялж байж АН баруун төвийн үзэл баримтлалаа хэрэгжүүлнэ.
Ялахын тулд лидер хэрэгтэй. Лидер гэдэг нь Монгол орон даяар хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан хүн байхаас жалганаасаа мөнгө тарааж байгаад гарч ирсэн улстөрчийг хэлдэггүй. Өөрөөр хэлбэл, мөнгөөр хүнийг худалдаж авч болох ч үзэл бодлыг худалдаж авдаггүй. Тиймээс мөнгөөр худалдагддаггүй үзэл бодол бидэнд хэрэгтэй. Ардчилсан нам үндэсний хэмжээний, Засгийн эрх барьж явсан том нам. Үндэсний хэмжээний намыг лидер удирддаг болохоос биш лойдор удирддаггүй юм.
-Нам дотроо одоо эв эеэ олж болохгүй байгаа хэрэг үү. Яагаад болдоггүй юм бэ. Яг хэнээс үүдэж хагарал, бутрал нь үүсээд байдаг юм. Ард нь олон мянган энгийн гишүүд харж байна, хохирч байгаа биш үү?
-Би бусад хүмүүс шиг мөнгөтэй ах нарыг дагаж намирдаг хүн биш. Үзэл бодлоо ил шулуухан хэлдэг. Энэ бол ардчиллын буянаар надад оногдсон эрх минь юм. Сүүлийн үед миний хийж байгаа лайвыг анзаарсан, үзсэн бол мянганы тонуулч, мянганы дээрэмчин гэж ганцхан хүн манай намд байсан. АН-д битгий хэл Монголд гай болсон хүн шүү дээ. Энэ хүн намыг халааслахыг хүсч байгаа. АН-ын нэртэй зүстэй болгонд хоч, ял өглөө. Ардын намтай нийлж өөрийг нь тэрбумтан, Ерөнхийлөгч болгож өгсөн намаа “мөргөлөө”. Эцэстээ өөрөө МАН-ын даргын зөвлөх хийгээд явж байна. Тэр бол Х.Баттулга. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа нам руу савраа дүрсэн. АН юу болоод байгаа нь олны нүдэн дээр ил байна. Одоо АН ямар ч мундаг хүн гарсан МАН-ын бор халзан хонийг ялах хэцүү болсон. Сүүлийн сонгуулиудын үр дүнг хар. Түүнээс биш намын жирийн гишүүд хоорондоо толхилцсон, хоёр хуваагдсан асуудал байхгүй. Шуудхан хэлэхэд, манай намд төдийгүй Монголд мянганы тонуулч Халтмаагийн Баттулга л хямралыг бий болгосон. Мянганы тонуулч “гуай” бүх төрийн өмчийг хувьдаа авсан, Монголын хөгжлийг хойш нь татсан, эдийн засгийн алуурчин хийсэн. Одоо АН гэсэн том брэндийг халаасалж, дараагийн Ерөнхий сайд болох санаатай. Нөгөө талд Н.Алтанхуяг гуай албан тушаалд алтан гадас шиг зоолттой байлгаж ирсэн нам руугаа дөрвөн жил нулимсан, нударсан. Тэр нь баримтаар нотлогдсон. Н.Алтанхуяг “Хэрэвзээ би намын дарга биш бол өөр хүн намын дарга биш” гэдэг байдлаар хандсан. Өөрөө намын дарга байсан, хамтарсан Засгийн газарт Шадар сайд хийж байсан хүн шүү дээ. АН олонх болоход Ерөнхий сайд болж үзсэн. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгчээр 2020 оны сонгуулиар өөрийнхөө тамгатай нэр бүхий хүмүүсийг бие даалгасан, өөрөө бие даасан. Ингээд АН ялагдсан даа, АН-ын эксүүдийн оролцоотойгоор. Алдааг бид нар айлаас, Ардын намаас хайх биш өөрсдөөсөө хайх ёстой. Энэ алдаа бол Женко, Алтанхуяг, Эрдэнэ нарын хоорондох маргаан болохоос биш жирийн Үндэсний бодлогын хорооны, сумын анхан шатны, аймаг, дүүргийн дунд шатны гишүүдэд ямар ч буруу байхгүй.
-Тэгээд гарц нь хаана байна. Таныхаар АН-д лидер хэн байна?
-Лидер гэдэг бол бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Түүнээс мөнгөтэй, “би”-гийн өвчтэй хүн үндэсний хэмжээний нам аваад явж чадахгүй. Би 80 оных. Манай 80-аад оныхноос өнөөдөр парламентад гишүүн алга. Би лав намын дарга, намын генсек гэж явахаасаа зүрхшээж байна, би болоогүй байгаа. Парламентад суусан туршлагатай улстөрчид хэн байна гэвэл Л.гантөмөр, Х.Тэмүүжин гээд 70-аад оныхон байна. 70-аад оныхон намын дарга болбол 80-аад оныхон генсек хийгээд явж чадна. Харин 60-аад оныхон зөвлөх ёстой. гэхдээ улс төрд насаар 60, 70, 80, 90 оныхон гэж туйлшрах нь утгагүй. Магадгүй улс төрд хүлээн зөвшөөрөгдвөл эрүү өвдөг нь нийлтлээ Япон шиг, Хятад шиг явах ёстой. Эр эм гэж ялгах бас хэрэггүй.
Манай намд ах нар ялалтыг авчирч чадаагүй, дандаа ялагдсан. 1996 онд эвсэл болоод ялагдсан, 2000 онд ялагдсан, 2004 онд тэнцсэн, 2008 онд Н.Алтанхуяг С.Баярын Засгийн газрын хатавчинд орсон. Хэрэв 2008 онд С.Баярын Засгийн газарт орж Оюу толгойг батлаагүй байсан бол 2012 АН бүтэн ялчих байсан. гэтэл олонх болсон, олонх болохдоо МАХН-ын шорон оронгоор орж явсан нөхдийг төрийн сайд болтол хамтарсан. Ингээд 2016 онд навс ялагдсан. харахаар бид ялж байсан түүх байхгүй. Энэ нь бутрал хагаралтай л холбоотой. 1990 оноос өмнө монголчууд нэг намын дарангуйлалд хоёр идэхгүй, хоосон хонохгүй, нэгэн хэвийн цалинтай явж ирсэн. 1921 оноос өмнө ч монголчууд эсгий гэртээ өвчин зовлонтой амьдарч байсан түүхтэй. Харин 1990 оны ардчиллаар иргэн баяжих юм байна гэж итгэж явтал дарга, удирдагч нар “иргэн гэдэг чинь би ш дээ. Би баяжих юм байна” гээд явчихсан. 30 жилийн дараа эргээд хартал иргэдийн амьдрал ядуу, дарга нар өөрсдөө баяжчихсан байна. Манай намд ч ийм олигархиуд байгаа. Төрийн эрхээс өмнө өөрийн эрх ашгийг тавьдаг хүмүүс аль, аль намаас зайлах ёстой юм. Тэгж байж төр цэвэршинэ. Төр цэвэршиж цэвэр тунгалаг ажиллаж байж улс орон хөгждөг. Нийгэм бүхлээрээ сайн сайхан явж байж улс орны хөгжил ярина.
-АН сайн сөрөг хүчин байж чадахгүй байгааг олон шатанд шүүмжилж байна. Өнөөдрийн ийм нөхцөл байдал дараагийн сонгуульд сайн мэдээ дуулгаж чадах уу?
-Үл ойлголцоод, мэтгэлцээд муудаад сайдаад явна гэдэг өөрөө ардчилал. Унгадаггүй хүний гэдэс нь өмхийрч байгаад хорт хавдар тусаад үхдэг. гэдэснийхээ хийг гадагшуулж байх ёстой. МАН бол өмхийгөө дотроо барьсаар байгаад илжирч байгаа. Харин манай нам хийгээ хангалттай гадагшлуулж байгаа. Яахав дээ, маргаан байж л байдаг. Бид алт мөнгө, авгай хүүхэн, албан тушаал булаацалдаагүй. Дотроо үл ойлголцох зүйл чинь ардчилал. Зарим оронд бүр барьцалдаж аваад зодолдоод явж байдаг, байх л асуудал. Бид эвээ олох нь тодорхой. Манай нам ялахын тулд дор хаяж 40 суудал авах ёстой.
-Ковидын үеийн нөхцөл байдал үргэлжилж байна. Эрх барьж байгаа намын үйл ажиллагааг сөрөг хүчний гишүүний хувьд юу гэж харах юм?
-Өнөөдөр төр данхгар байна. Бүх дарга нар том, том машин унаж байна. Шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хувьсах зардал замбараагүй болчихсон. Дарга нар данхайсан том өрөөнд сууж байна. Туслахтай, ардаа том амралтын өрөөтэй ч байх шиг. Гэтэл иргэдийнхээ амьдралыг хар даа. Автобусандаа чихэлдээд, зарим нь багтахгүй үлдэж байна. Өрх гэр орлогогүй, үр хүүхэд нь идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байхад аав ээж нь үнэтэй жийп лизингээр авч унаад, брэндийн хувцас өмсөөд явдаггүй биз дээ. Монголын төр ийм л байна.
Эмнэлэгт 10 хүн нэг өрөөнд багтахгүй байна. Арван жилийн сургуульд хүүхдүүд 50, 60-аараа нэг ангид багтахгүй. Тэгэхэд дарга нар 200-300 метр.кв өрөөнд ганцаараа сууж байна. Ядарсан нийгэмд яасан их задарч баярхаж амьдарч байна вэ. Энэ чинь өөрөө татвар төлөгчдийн мөнгө болохоос дарга нарын төсөв биш. Төр гэдэг эрх барьж байгаа нам. Ялсан намын байгаа царай энэ. Монгол Улсад одоо зулзагануудын Засгийн газар ажиллаж байна.
-Ардчилсан оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсэн залуус баривчлагдаж хоригддог боллоо. Та ч бас үүнийг ихээхэн шүүмжилж харагддаг?
-Бидний хамгийн том эцэг хууль бол Үндсэн хууль. Үндсэн хуульд тулгуурлаж дагавар хуулиуд гардаг. Үндсэн хуулийг давсан дагавар хууль гэж байхгүй. Үндсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлж жагсах, үгээ хэлэх эрх чөлөөг олгосон. Залуус талбай дээр шоу парти хийгээгүй. Болохгүй байгаа ковидын үеийн нөхцөл байдлаа харъя, “No double standart”-аа боль гэдэг шаардлага л тавьсан. Гэтэл өнөөдөр даргад нэг стандарт, иргэдэд өөр нэг стандарт үйлчилдэг болсон. Жирийн иргэд татвараа төлж байна, дарга нар татвараа төлөхгүй. Ц.Нямдорж тансаг хауст амьдарч, ЗгХЭг-ын даргаар ажилладаг, хүүхэд нь Төрийн нарийн бичгийн дарга. Яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга нарыг бодлого чиглэлээр хангадаг интитуцийг удирддаг хүн. Ашиг сонирхлын тухай хуулийг Ц.Нямдорж хэрэгжүүлэхгүй байж яагаад үгээ хэлсэн залуусыг барьж хориод байгаа юм бэ. Тэгвэл Ц.Нямдоржийгоо бариад хорь. Бяцхан үрс нь 50, 60-аараа нэг ангид багтаж ядан сууж байна. Дарга нарын хүүхдүүд 20, 30 мянган ам.долларын үнэтэй тансаг сургуульд сууж байна. Дарга нар өндөр цалин авч байхад төрийн албан хаагчид хамгийн бага цалин авч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга гээд өөртэй нь холбогдоод байдаг, брэнд өмссөн, Шангрилад амьдардаг гунхсан хүүхэн 20, 30 мянгаар нь хүн цуглуулж болдог. Иргэд талбай хавиар 20, 30-аараа үзэл бодлоо илэрхийлж болдоггүй. Үүнийг "No double standart" гээд байгаа юм. Үүнээс харахад Хууль зүйн сайд нь ч чадамжгүй байна. Төрд өнөөдөр хамгийн чадвартай хүмүүс орох ёстой. Чадвартай хүмүүс гэдэг конкурс өглөө, өндөр оноо авлаа, улсын сургуульд орно. Ногоон нойлууд нь хойшоо шахагдана. Чадваргүй гарууд нам дагаж гүйнэ. Нэг нөхрийн УИХ-ын гишүүний сонгуульд нь гүйлээ, гишүүн боллоо, квотоор цүнх баригчаа дарга болгочихно. Энэ шударга юм уу.
-Төр засгаас олон нийт олон янзаар шударга ёс, зарчим шаардаж байна. Мэдрэмжтэй байдал харагдахгүй юм?
-Бод л доо. Түүхэнд байгаагүй, 18.1 их наядын төсөв батлагдлаа, сая. Төсөв баталчихлаа гээд орой нь Л.Оюун-Эрдэнэ урлагийн одуудыг цуглуулчихсан бааранд бүжиглэж байгааг монголчууд харсан. Цаана нь Ардын намын унтдаг эгч нар бүжиглээд л. Тэгэхэд иргэд нь ковидоор өдөрт 10-аараа үхэж байна. Хэрэв Японд байсан бол Л.Оюун-Эрдэнэ аль эрт огцорчихсон байсан. Япон өндөр хөгждөг нууц нь өндөр ёс зүйтэй холбоотой. Салбарынх нь мэргэжилтэн хариуцлага алдахад сайд нь огцордог. Тэгэхэд Монголд ямар ч ёс зүй байхгүй, тэдний эсрэг иргэд нь үгээ хэлж чадахгүй, мэлийгээд сууж байна. Өнөөдрийн үгээ хэлэх эрх чөлөөг 90 онд ардчилсан хувьсгал авчирчихсан. Үгээ хэлээч. Үгээ хэлсэн бүрийг бариад хориоч. Чадахгүй наадуул чинь.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө таны эдэлж байгаа үйлдлүүд нийгэмд шинэ үзэгдэл болж харагдаад байгаа. Юуг зорьж ингэдэг хэрэг вэ?
-Миний хувьд од, мод болох, инфлүүсер болох гэсэн юм алга. Өнөөдөр гадаад дотоодод дээд сургууль төгсөөд ирж байгаа залуус төрийн албанд “Авьяаслаг монголчууд” шиг чаддаг мэддэгээ ил тод сонгон шалгаруулаад орох боломж байхгүй. Ард нь Төрийн албаны зөвлөл шалгалт авсан нэртэй, баахан дарга, сайд, олигархиудын хүүхдүүд л орж байгаа. Нөгөөдүүл нь хачирхалтай нь дарга болоод явчихдаг. Аав нь дарга, ээж нь дарга, хүү нь дарга. Үе удмаараа дарга. Даргын хүүхэд дарга л болдог. Уг нь ардчилсан нийгэмд хамгийн чадалтай, хамгийн мундаг хэний ч хүүхэд хамаагүй шалгалт өгөөд тэнцээд доороос нь эхэлж өсөн дэвжих зарчмаараа дээш гарч ирээд явах ёстой. Тийм боломж Монголд алга. Тийм байхад гөлийгөөд хараад суух юм уу. Би л лав Ашиг сонирхлын хуулиа зөрчөөд хүүгээ дарга болгоод өөрийнхөө дор ажиллуулж байгаа Ц.Нямдоржийг хараад суугаад байж чадахгүй. Тэгвэл үхсэнээ хийж тийм хууль баталсан юм.
-Таны ямар нэгэн ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм биш үү. Хөх хотын Ерөнхий консул байх үеийн чинь асуудлаар шалгаад эхэлсэн гэх мэдээлэл бий?
-Миний ажиллах хугацаа дуусаад, ажлаа өгөөд ирчихсэн. Надаас “но” олдохгүй ээ. Би хүн алж, хүрээ талаагүй. БНХАУ хууль зөрчүүлээд байдаг орон мөн үү. Авлигатайгаа хамгийн их тэмцэж байгаа улс. Хэний хүүхэд, хэний найз хамаагүй бүгд хууль зөрчсөн л бол шорондоо явдаг шударга улс. Бүхэл бүтэн их гүрний хууль зөрчөөд суух гэж үү. Үхсэнийх нь эрх ашиг байдаг юм, тийм зүйл байхгүй. Монгол Улс сайн сайхан байсан бол надад ингэж сошиалд “солиороод” байх шаардлагагүй. Зүгээр зүлгэн дээр гэрээ бариад сайхан амьдармаар байна. Хэн хотын угаарт нагаартаад суугаад байх юм. Дэлхийн стандартын сургууль суманд байдаг бол хүүхдүүдээ сургаад хөдөө гармаар байна. Улаанбаатарын стресс, нагаар, түгжрээнд амьдрах сонирхол үнэндээ алга. Алга гээд үүнийг мал шиг хараад суух уу. Дуугүй байж чадахгүй. Би дуугарахгүй бол та дуугарахгүй, та дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Тэгээд дээр чинь нөгөө хулгайч, олигархиуд даварсаар байх болно.
-Таны илэрхийлж байгаа байр суурьт олон улстөрчийн нэр хөнддөгдөж байна. Тэднээс ямар нэгэн дарамт ирэх юм уу?
-Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай орон. Манай хуулийн дор хэн ч байсан хэрэг хийвэл хуулийн хариуцлага хүлээдэг. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Зүгээр мянганы тонуулч Х.Баттулгын ойр тойрны хамаатан садан Б.Махбал гэхэд хүн алчихсан. Өөрөө буухдаа ялыг нь өршөөчихсөн. Эд нар болдог бол Д.Мөнх-Эрдэнийн амыг нь хамхичих юмсан гэж бодож байгаа байх.
Хүн нэг л амьдарна, төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Үр хүүхэд, Монголынхоо ирээдүйн төлөө хулгайч нараас айж явах юм уу. Үр хүүхэд, өөрсдийнхөө сайн, сайхан амьдралын төлөө иргэд дуугарч байх ёстой. Бидний өвөг дээдэс энэ эх орныг чинь халуун цус, бүлээн амиараа бидэнд авч ирсэн. Харсаар байж хулгайч нарт эх орноо тонуулаад явмааргүй байна.
Б.ЭНХЗАЯА
Зочин · 2022/01/24
АН-ын Занаа хэн ч билээ бузар хөгшин үхсэн үү амьд уу? ЁСТОЙ ЖИНХЭНЭ БУЗАР УВАЙГҮЙ, ХУДАЛЧ ,ХУЛГАЙЧ,ЖИНХЭНЭ ХОЛИОН БАНТАН ХУТГАГЧ,СОНГУУЛИЙН ХАМАГ БУЛХАЙГ ЁСТОЙ НЭГ СОЛИОРУУЛДАГ ХӨГШИН ,ЯМАР Ч ХҮНИЙГ ЯАЖ Ч ГҮЖИРДЭЖ,ХОРЛОЖ ЧАДДАГ ЁРЫН ЭМГЭН ШУЛАМ, ЁСТОЙ ХҮНИЙГ АМЬДААР НЬ АВСАЛДАГ, ЧӨТГӨР ЭМГЭН АМЬД УУ ҮХСЭН ҮҮ ЁСТОЙ ЯСНЫ ДУРГҮЙ ХҮРМЭЭР АЙМААР ХӨГШИН АВГАЙ БАЙЖ БИЛЭЭ.АЮУЛТАЙ ЭМГЭН ХҮҮХНҮҮД АН-аар дүүрэн байдаг болохоор одоо ч АН гэхээр айдаг болсондоо бурхан минь.Сайхан намын нэр дор аюул тээсэн араатангууд маш орогнодог байсандаа.
Dr. urologist · 2021/11/28
Zochin · 2021/11/28
BUGS DOLOOGCH chi TIIM L SHUDARGA yaw bol ELGEGDORJ, ERDENIIN TUHAI, TERBUMIIN LUIVARCHDIIN TUHAI YARIACHEE.CHI TEDNEES AIJ BGA,TERIIG CHIN BUGD MEDNE. " HUDLAA HOSHIGRUULAGCHAA" HUDLAA GAR.
Зочин · 2021/11/28
Хамгийн муухай санаа сэтгэлтэй нөхдүүд АН-д байсаншүү.Цуг ажиллаж байгаад дандаа түгжилддэг эрчүүд авгай хүүхдүүд дэндүү их байсандаа АН ийм нөхдийг оргонуулдаг болохоор ийм хэврэг байгаан.Бурхан мигьАН гэж сонсоол айдас хүрдэг болсон шүү ииииии нөгөө түгжлүүд увайгүйчүүд гэж бодогдог нь нууц биш шүү.Хамгийн увайгүй,хамгийн өөдгүй, хамгийн бузар санаатай,хамгийн ямарч хамаагүй аогаар дэвшигч,баяжигч нарын бөөгнөрөл байдаг.АН дунд сайн,сайхан ёс суртахуунтай мундаг хүмүүс байгаа тэднийг хэлээгүй шүү. УВАЙГҮЙ ХАМТРАГЧАА ТҮГЖИЛДДЭГ ХҮНИЙГ ГҮЖИРДЭГ ДОРОМЖИЛДОГ БҮХ Л МУУХАЙ АРАНШИНГ АН-ын НӨХДҮҮД ГАРГАДАГ НЬ ХУДАЛ БИШ
хүннү · 2021/11/28
АН одоо хэзээ ч босохгүй, анхнаасаа бүтэхгүй хэрүүлч нөхдүүд гарч ирсэн. Тэгээд л хэрүүл хийгээд л заргалдаад л гүйцгээсэн, одоо хар даа!!! 30 жил болход яг л хэвээрээ. Бат-Үүл, Элбэгдорж, Алтанхуяг, Эрдэнэ, З. Энхболд, Гончигоо… гээд бүгд зартай “хэрүүлчид” шүү дээ. Энэ нь удамшиж ирсэн. Одоо Пүрэвдорж, Өнөрбаяр, Ганбат, энэ нөхөр, Оюундарь… гэсэн нөхдүүд үргэлжлүүлэнэ.
Зочин · 2021/11/27
lol · 2021/11/27
ene novsh hench bish zureel neg hulgaich shdee
Зочин · 2021/11/27
Мөн байна. Яасан. Худлаа юм яриад байна уу???
zochin · 2021/11/27
ЭНЭ ХҮН ЯДАЖ ҮГИЙГ НЬ СОНСОХ ЁСТОЙ "УХААНТАН" МӨН ҮҮ