Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.

Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.

Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг. Харин Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг "уншиж" эхлэнгүүт чөлөөлөх талаар яригдаж буй нь анхаарал татаж байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин