АН-ын цахим сонгуулиар тус намын даргаар сонгогдсон Майнбаярын Тулгат АН-ын зарим удирдах албан тушаалтнуудын хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: " 2021 оны 12 сарын 23-ны өдрийн Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар АН-ын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдаанаар О.Цогтгэрэл даргатай талын хүсэлтийг татгалзаж, 2021 оны 03 сарын 21-28-ны хооронд явагдсан уламжлалт буюу цаасан, АН-ын даргыг сонгох дотоод сунгаа нь Үндсэн дүрмийн бус байна гэдэг тайлбартайгаар бүртгэхээс татгалзсан тогтоол, шийдвэр гарсан. Мөн өдөр хууль ёсны АН буюу манай зүгээс миний бие М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч материал буцаан татагдсан байсан учраас хэлэлцэгдээгүй.

 

2021 оны 12 сарын 06-ны өдөр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг УДШүүхэд хүргүүлсэн. Гэтэл 2021 оны 12 сарын 10-ны өдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу гэдэг шалтгаанаар буцааж татах хүсэлт өгөөд, 2021 оны 12 сарын 15-ны өдөр бүх материалаа буцааж авсан. Энэ талаар би болон АН-ын удирдлагын баг мэдээгүй, хачирхалтай нөхцөл байдал үүссэн.

 

Гэтэл С.Эрдэнэ УДШүүхэд өгсөн материалыг нэгдүгээрт, бүрдүүлбэр хангах үүднээс, хоёрдугаарт М.Тулгатын зүгээс О.Цогтгэрэлийн талтай албан тушаал болон ямар нэгэн зүйл наймаалцсан байх магадлалтай тул уг асуудлыг АН-ын ҮДХороо авч хэлэлцэх шаардлагатай гэсэн. Үүнийхээ шалтгааныг О.Цогтгэрэл болон М.Тулгат хоёрын УДШүүхэд хандаж, хууль ёсны дагуу шалгаж үзээд аль нэгийг нь АН-ын даргаар бүртгэсэн тохиолдолд нөгөө тал нь гомдол гаргахгүй, хүлээн зөвшөөрнө гэж гарын үсэг зурсан бичгийг тохиролцсон байна, наймаалцсан байж магадгүй, ингэж гарын үсэг зурах эрхгүй гэдэг мэдээллийг өгсөн.

 

Мөн Сонин.мн сайтад өгсөн ярилцлагадаа аль нэг талыг бүртгэсэн тохиолдолд нөгөө тал нь гомдол гаргахгүй гэдэг бичгийг Үндсэн дүрмийн бус байвал АН-ын даргын сунгааг дахин явуулах, магадгүй намайг АН-аас хөөх ч юм уу, тиймэрхүү агуулгатай ярилцлага өгсөн байсан.

сонин mn

 

 

Мөн сүүлийн өдрүүдэд М.Тулгат намайг О.Цогтгэрэлд худалдагдсан байх магадлалтай, Женкод бөлдөгдүүлсэн байх, албан тушаалын наймаа хийчихлээ гэдэг яриаг хаа нэг газраас тарааж байна. АН-ын 11-р Их хурлаар 847 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр М.Тулгат намайг АН-ын даргаар батламжилсан. Тийм учраас эрх үүргээ гүйцэтгээд явах нь зүй ёсны хэрэг юм. Нэгэнт хууль ёсны намын хувьд сая Улсын Дээд шүүхээр намайг АН-ын даргаар бүртгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул хууль ёсоор бүртгэл явагдсан тохиолдолд ямар нэгэн гомдол гаргахгүй гэдэг бичиг үйлдхийг зөвшөөрсөн. Энэ бичиг ч бүртгэх үйл явцыг хурдасгасан гэж бодож байна. Хэрэв миний материалыг татаж аваагүй байсан бол сая Улсын Дээд шүүхээр бүртгэгдээд, АН-ын асуудал нэг талдаа гарах өндөр магадлалтай байсан. " гэв.

 

 

М.Чойжал