УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэл: "УИХ дахь АН-ын бүлэгт бэрхшээл үүссэн. Бид өнгөрсөн 10-р сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, УИХ-ын даргад мэдээлэл хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт бид мэдээлэл хийснийхээ дараа дахин УИХ-ын даргад шаардлага өгсөн. Гэвч биелүүлэхгүй байгаа учраас УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд дахин УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн Үндсэн Хуулийн цэцэд хандана. Д.Ганбатын ганцаараа хийж байгаа хуралд бид оролцохгүй байгаа. Д.Ганбатын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүдийг АН-аас хассан учраас зарим гишүүдийг бүлгээс гарах буюу бүлэг тарах ёстой гэж байгаа.

 

 

УИХ-ын бүлгээс хүн гарахдаа өөрөө л өргөдөл өгөх ёстой байдаг. Түүнээс бус хуурамч намын хуурамч тамгатай дарга байтугай жинхэнэ намын жинхэнэ дарга ч УИХ дахь бүлгээс хүн хасах эрхгүй. Улсын дээд шүүхийн шийдвэрээс харахад хоёр тал гэж байхгүй. Яахав хэвлэлд зориулсан, хутган үймүүлэх шинжтэй, пиарын шинжтэй хуурамч нам байж болох юм " гэв.

 

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Д.Ганбаттай холбоотой асуудлаар УИХ-ын даргад хоёр дахь удаагаа бид шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв Г.Занданшатар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хууль хэрэгжүүлэхгүй байна гэдэг үүднээс Үндсэн Хуулийн цэцэд өгнө"  хэмээсэн юм.