Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, цар тахлаас болж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ирэхээ хүлээсэн эрхэм жуулчдаа. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо.

Монгол Улсад ирэх хөрөнгө оруулагч, жуулчдын хувьд, хэрэв та вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд магадгүй та хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна. 

Эрхэм хөрөнгө оруулагч, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд хүндрэл бэрхшээлгүй, шуурхай ажиллаж, Монгол Улсад саадгүй хүрэлцэн ирж аялах бүхий л бололцоог хангахын төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг илэрхийлж байна" гэлээ. 

ВИДЕО: