Б.Жавхлан: 30 хүний орон тоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо
2022/02/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.
Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ" гэлээ.
Зочин · 2022/02/16
Нөгөө мөнгө аваад монгол иргэн болгох хүмүүсдээ ажлын байр бэлдэж байгаа ч юм болов уу?
Зочин · 2022/02/16
Өөрөөр цавчаа хийх аргагүй болоо биз дээ. Эрхэлсэн олон яам байхад зүгээр л МАН амласнаараа энхрийлэлдээ хэдэн хүн авах шаардлага гараа биз дээ.
Зочин · 2022/02/16
ажлаа хийхгүй орон тоо зардал л нэмэх юм даа ядуугаа гайхад зардал гараад