Д.Амарбаясгалан: Ж.Эрхэмбаатар төрийн өрийг барагдуулах төслийг удирдаж 700 орчим тэрбум төгрөгийн өр барагдуулсан, мэргэжлийн хуульч
2022/02/16
Хөгжлийн банкны дэд захирлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөх Ж.Эрхэмбаатар томилогдсон тухай мэдээлэл олны анхаарлыг багагүй татаж байна. Тэгвэл энэ асуултад Д.Амарбаясгалан 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад орох үеэрээ тайлбар өгчээ.
Тэрээр “Хөгжлийн банк нэг ч долларын зээл гаргах чадамжгүй болсон банк.
Энэ банкнаас зээл авах гэж биш, зээлийг төлүүлэх гэж Ж.Эрхэмбаатар очиж байгаа. Хуульч Ж.Эрхэмбаатар бол 2012 онд Монгол Улсын Засгийн газар Сангийн яамтай гэрээ байгуулж төрийн өрийг барагдуулах төслийг удирдаж ажиллаж байсан мэргэжлийн өмгөөлөгч. Тухайн үед одоогийн ханшаар 700 орчим тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан, даалгавар гүйцэтгэсэн багийн ахлагч хүн.
Өөрөөр хэлбэл өр барагдуулах тал дээр туршлагатай, мэргэжлийн хуульч. Хөгжлийн банкны захирал шинэ алхам хийхийг зориод байгаа боловч дотоодоосоо мэдээлэл авч чадахгүй хэмжээнд байна. Мэргэжилтнүүд нь мэдээлэл өгдөггүй. Тиймээс хүч нэмэгдүүлэх алхам хийхийн тулд Ж.Эрхэмбаатарыг түр хугацаанд томилсон” хэмээн мэдэгджээ.
Зочин · 2022/02/17
сайн хуульч тавьсан байна харин одоо тэр хүмүүсийн хөрөнгийг хураах царцаах дуудалга худалдаанд оруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй дээ хуульч нар мэдэж байгаа байлгүй дээ нөгөөдүүл чинь бас зүгээр байхгүй шүү
Зочин · 2022/02/16
Худлаа бөөрөнхийлөн хуцалгүй наад өрөө хурдан барагдуул. Та нар тийм л шударга юм бол одоо тэр Ундрам энэ тэр гэсэн эргүүнүүдээ нмаасаа хөөж шоронд хий л дээ. Тэгж өрийг нь төлүүлж улсаа хохиролгүй болгож чадахгүй бол битгий үлгэр яриад бай.
Иргэн · 2022/02/16
Төрийн ямар өрийг тэгж сайн барагдуулсан юм бол? Сайн л байна.