С.Эрдэнэ: Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй
2022/02/19
Монголын Ардчилсан холбооны Үндэсний зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулсан гишүүд, дэмжигчид оролцсон юм.
Уг зөвлөгөөнөөр МоАХ-д тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, МоАХ-ны тавдугаар их хурлыг зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх юм.
Уг чуулганд Монголын Ардчилсан холбооны 32 жилийн түүхэн хугацаанд удирдаж явсан дарга нар оролцож, үгээ хэллээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ МоАХ-ны гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Ардчиллын бий болгосон зүйлийг хамгаалах үүрэг бол МоАХ-ны үүрэг” хэмээн онцоллоо. “Энэ улс оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг хэлье. Би АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. 1990 оноос эхлээд улс төрийн бус байгууллага тодотголтой ганц байгууллага МоАх байсан.
МоАХ-чууд бид сэрэх цаг болсон. Бид унтаж ханалаа. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Бүхий л эрхийг хаах гэж оролцож байна. АН улс төр бодлогын түвшинд ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр ажиллах боломж тун хомс байна. Намайг элдвээр хэлж байдаг. Хоёр жил гаран ноцолдож байж АН баруун төвийн үзэл баримтлалтай болсон. УДШ-д бүртгүүлж чадсан. Үүний төлөөсийг хангалттай төлсөн.
2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж чадсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж чадсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Нийт эрхэм журмын нөхдөдөө хэлэхэд авч гээхийн ухаанаар хандаж, хэн нэгнийг битгий тахин шүтээрэй.
МоАХ-г би гайхаж байна. Нэг хүнийг дагаад мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Үнэт зүйл хаана байна вэ. Ардчилал шударга ёс хаачсан бэ. Баастай бурхан толгой дээрээ залах байсан бол 1990 оны хувьсгал хийх хэрэг юу байсан юм бэ. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ны тамгыг шилжүүлж өгсөн. 15 жил МоАХ юу хийсэн бэ. Бид монголчуудынхаа төлөө сайн сайхныг эхлүүлсэн. Монгол оронд ардчилал үзэл санааны ялалтыг зуун хувь байгуулж чадсан” гэлээ.
Батхишиг · 2022/02/19
Баттулгын саин мууг Эрдэнэ дүгнээд хаир даасангүи чгэх шиг улс лронд гаоаад баигаа замбараагзи баидлыг МАХолбоо хариуцах естои юм баина АРДЧИЛСАН нам ямар ч хариуцлага хүлээхгүи гэнэ естои хэлэх үг алга Хүрэлсүхтэи нэг түриивчтэи гэдгииг хүн бүгд мэднэ ерөнхиилэшчиин сонгуулииг тэгж л нэр цэвэр будлиантуулж тамгаа аван зугтсан тэр үед АН -д дага чбаихгзи өрсөлдөх хзн ч хүн ч баихгүи болгоо биз дээ ер нь ерөнхиилэгч баихдаа ардчилсан холбооны асуудалд оролцох боломж баисан уу Эрдэнээ чи бол газрын гаи газарт шингэхгүи хог
Bitgii soilor,iljegnyyd ee!!!! · 2022/02/19
ardchilsan nam bygdeeree hen ni ch yldeheergyi bygd ard tymenii hair daagaagyi ee!!ta nart itgej ard tymen toriin erhend olon ydaa gargasan yum hiih baih,eh orondoo tyslah baih,ardiin itgel daah baih hemeen hyndtei bygdeen heregjuulehed chini tysalsan ni ynen?daanch ta nar mini byryy ajillaj ehelsen,odoo eersdiigee eersdee olj harzgaa?Tanai nam bol bye byeneen heleltgyi namaaraa gazar soroondoo bylagdah hogiin nobsiin nam,zail tyychiinyyd aa!!!dahin hezee ch Mongolchyyd ta nart hyyrtagdahgyi ee,gelegnyyd ee!!!