МоАХ-ы дарга Х.Баттулга үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байна
2022/02/21
Монголын Ардчилсан холбооны анхдагч, үүсгэн байгуулагчдын үндэсний анхдугаар чуулган нэртэй арга хэмжээг АН-ын дарга С.Эрдэнэ, жүжигчин Д.Сосорбарам, АН-ын гишүүн Д.Монголхүү, Б.Ганхөлөг тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан билээ.
Уг зөвлөгөөний үеэр МоАХ-ы дарга Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзсэн тул МоАХ-ны даргад иргэний нийгмийн идэвхтэн Д.Монголхүүг нэр дэвшүүлж, МоАХ-ы 5-р их хурлыг хуралдуулахаар болсон юм.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байна.
Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-нд тэрбээр Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын уран зургийн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзжээ.