Б.Ган-Очир: АН мэдэгдэл гаргахын өмнө УИХ-ын даргатай ярилцсан
2022/03/01
О.Цогтгэрэл даргатай гэх АН-ын Хэрэг Эрхлэх Газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир: " Өчигдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ энэ долоо хоногийн Бямба гарагт АН-ын их хурлыг зарласан.
Энэ бол хууль бус бөгөөд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн бус. Манай АН-аас 3-р сарын 3-нд АН-ын ҮБХ-ы хурлыг зарласан байгаа. Энэ хурлаар Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж, Их хурлаа зарлана. Улсын дээд шүүхийн 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд АН-ын үндэсний бодлогын хорооны хурлыг батламжилж, асуудлаа шийд гэсэн.
Иймээс С.Эрдэнийн зарлаж буй хуралд оролцохгүй байхыг АН-ын гишүүддээ уриалж байна.
Манай намын талцал энэ хавартаа шийдэгдэнэ" гэв.
Мөн тэрээр Орос, Украйнтай холбоотой АН-ын гаргасан мэдэгдлийн тухай сэтгүүлчийн асуултанд: " АН бол төрийг барьдаг хоёр том тулгуур баганын нэг болохын хувьд дур зоргоороо мэдэгдэл гаргаагүй. АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын даргатай ярилцсан байгаа. Ер нь хоёр талын байр суурь явж байгааг та бүхэн харж байгаа байх. Гол нь олон улс харж байгаа. Нэг талаас Монголын төр өөрөө Оросыг дэмжээд байгаа юм шиг мэдээнүүд явсан.Тэгэхээр олон улсын байгууллагууд яах вэ? Нөгөө ардчилсан Монгол чинь яагаад том орон нь буурай орон луу дайрахаар дэмжээд байгаа юм бэ? гэдэг асуудал хөндөгдөнө. Тэгэнгүүт АН нь нөгөө талаараа дайныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэнэ. Ингэхээр энэ байр суурь нь баланстай болж буй юм" гэв.
О.Чулуу
zaya · 2022/03/01
ta nartai yriltssan ter darga chin T1 bolson hun bndaa
Зочин · 2022/03/01
Зочин · 2022/03/01
Чи чинь яасан хэлэн ярьснаа мэдхээ больчихсон нөхөр вэ? Юуны чинь бланс вэ? Хэн блансыг бариулсан гэж оылгох юм. Илт л нэг талыг барьсан мэдэгдэл байсан. Яагаад хоёр тал дайнаа зогсоож эв зүйгээ олох талаар бичээгүй юм.
DR. ADITYA · 2022/03/01