Г.Занданшатар: Сарын 5, 10 саяас дээш орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох нь зөв
2022/03/04
УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм" гэжээ.
гахай · 2022/03/07
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа дарга нарын хөрөнгөжсөн эх үүсвэрийг тодруулж тайлбарлаж чадаагүй тохиолдолд хөрөнгийг нь хурааж мөнгөөр нь ажлын байр үйлдвэрлэл бий болгох тухай хууль гаргая.
гахай · 2022/03/07
МАН-ын өмхий гахайнууд тархи нь хүрэхгүй болохоороо татвар нэмэх л юм ярих юм.Үйлдвэр барих ажлын байр нэмэх талаар нэг ч үг ярихгүй..
Зочин · 2022/03/07
Төрийн өндөр албан тушаалд очсон яаж баяжсан эсэхээ тайлбарлаж чадахгүй хулгайч нарынхаа хөрөнгийг ХУРААХ -ыг шидээ. Дараа нь бусдын хөдөлмөрийн хөлснөөс хулгайлахаа яриач чи
Зочин · 2022/03/06
Эрдэнэ АН-ыг үгүй хийсэн одоо орос монголын найрамдалыг үгүй хийнээ
Saraa · 2022/03/05
Банк дээрэмдсэн, ЖДҮ хулгайлсан, төсөв авилгалаар хуссан этгээдүүдээс мөнгийг нь эхлээд бүрэн гаргуулчих. Танай намын нөгөө татварыг нэмэхгүй гэсэн амлалт чинь яалаа. Нөгөө нийгмийн дундаж давхаргыг бий болгоно гээд байдаг чинь яасан бэ...татвараар бүгдийг нь ижил түвшинд хүргэх нь ээ. ийм БОР ШУВУУ ниссэн л бол удахгүй хэрэгжих нь ээ... далд эдийн засгийг дахиад л гааруулах нь
Зочин · 2022/03/05
МАНингууд ковидыг хууль нэртэй хэдэн их наядаар нь цусалчихаад ард түмнээсээ мөнгө шахаж гаргах юм уу
Зочин · 2022/03/05
Амьдрах арга даан ч алгаа
Зочин · 2022/03/04
Мөнгө ш а а х а а больцгоочихвол тэр сангууд чинь яах ч үгүй. Хүний орлого санхүүд гар дүрэх гэж байхад шуугилдахгүй яадаг юм.