АН-ын даргын сунгааны сурталчилгаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд өнөөдөр мөн хуваарь ёсоор ээлжит уулзалт болно.

 

Тэгвэл АН-ын даргад нэр дэвшиж буй хоёр эрхэм нэг нэгнийхээ тухай юу гэж ярив?

 

АН-ын даргын сунгаа эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа:  "Ардчиллыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг нь Х.Баттулга шүү" хэмээсэн юм.

 

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан, АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ өрсөлдөгч Ж.Батсуурийнхаа тухай: " Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Ж.Батсуурь маань миний орон нутаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Бид гар нийлж ажиллаж байсан" гэжээ.