АН-ынхан Х.Баттулгыг тойрч нэгдэж чадвал 2024 онд хожно
2022/03/19
Мэдээлэл, харилцааны стратеги буюу олны нэрлэж заншсанаар PR-ын туршлагатай мэргэжилтнүүдийн нэг Р.Батсайхан "Монгол HD" телевизийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцжээ.
Нэвтрүүлгийнхээ үеэр тэрээр АН-ын даргын сунгаа болон АН-ын дарга асан С.Эрдэнийн зөрүүд байр суурьтай холбоотой асуудлаар мэргэжлийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тодруулбал Р.Батсайхан: "Х.Баттулга АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нь хувь хүний шийдвэр байгаа л байх. Гэхдээ нөгөө талдаа АН-ыг дэмжигчид, гишүүдийн хэрэгцээ шаардлага байгаа юм. 2024 онд АН УИХ-ын сонгуульд ялна, ямар нэгэн амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол олон нийтэд сайн танигдсан, олон нийт сайн дэмжих хүнийг удирдагчаараа тавихгүй бол явахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулчихлаа. Хоёрдугаарт, Улсын Ерөнхийлөгч байсан хүн улсын нууц, нууц биш янз бүрийн мэдээлэлтэй танилцсанаар аливаа асуудлыг бүхлээр нь харах хараатай, чадвартай болчихсон байгаа. Аймгийн дарга хүн аймгийнхаа зургийг бас л бүтэн харах байх. Гэхдээ улсын хэмжээнд ойлгох хүртэл хугацаа хэрэгтэй. 10,0000 цаг гээд барууны онол байдаг. Улс орны хэмжээний асуудалд 10,000 цаг зарцуулсан хүн, аймгийн асуудалд 10,000 цаг зарцуулсан хүн хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа. Тэр утгаар нь харах ёстой. Түүнээс Ж.Батсуурь сайн хүн үү? муу хүн үү? гэдэг нь дараагийн асуудал.
Олон нийтийн харилцааны стратегийн чиглэлээр ажилладаг хүний хувьд харахад 2024 онд АН-д маш том боломж байгаа. Тэр боломжийг ашиглахын тулд үндэсний хэмжээний удирдагч хэрэгтэй.
Мөн улстөрийн, олон нийттэй ажиллах ажиллагааг маш сайн мэддэг, мэдэрдэг хүмүүс ч хэрэгтэй.
Пикетти гээд Францын судлаач байдаг. Социалист үзэлтэй хүн. Тэр хүн 2 жилийн өмнө улстөр болоод олон нийтийн харилцаа сонирхдог хүмүүст сонирхолтой, тэднийг цочроосон судалгаа хийсэн байдаг юм. 1963 оноос хойш болсон ардчилсан чөлөөт сонгуулиудын дүнг, эрх барьж байгаа улстөрийн намуудын нас зэрэг бүх датаг цуглуулж байгаад, хиймэл оюун ухаантай хамтарч судалгааны дүн гаргасан. Үүгээр бол зүүний намууд олон сонгууль дараалж эрх барихаар улстөрд, нийгэмд, төрд тодорхой хэмжээний ялзрал үүсдэг. Хүнд суртал, авилга гэх мэт. Яагаад гэвэл бүх зүйлийг төрд төвлөрүүлдэг үзэл баримтлалтай. Тэр нь хүссэн хүсээгүй гажуудал бий болгодог. Олон нийт үүнийг нэг их тэгээд, ингээд байна гэж дүгнэж, судалж бодохгүй л дээ. Гэхдээ зөнгөөрөө нэг л болохгүй байна гэдэг ч юм уу, эсвэл үл ханамж үүснэ. Үүнийг бид өнөөдөр олон нийтийн сүлжээнээс шууд харж болно. Бүгд л цөхөрсөн, ирээдүйдээ итгэл алдсан байгаа биз дээ. Тэгэхээр хөрсний гулсалт баруун тийшээ явагдана. Хөрсний гулсалт явагдах бас нэг шалтгаан нь дунд давхарга.
Манай дунд давхарга бол жоохон шүү дээ. Энэ дунд давхарга нь төр удаан барьж байгаа тал руугаа налах хандлагатай болдог. Үүнийг олонхи бас мэдэрнэ. Дунд давхаргыг доромжилж нэрлэсэн олон нэр томьёо бий шүү дээ. Пялдага, долоогчид, цүнх баригчид гээд. Саяхан архи асгаад байсан залуу бол дунд давхаргын шалгарсан дүр. У.Хүрэлсүх архины эсрэг санаачилга гаргангуут таалагдах гэж тийм тэнэг үйлдэл хийж байна шүү дээ. Үүнийг масс мэдэрдэг... С.Эрдэнэ өөрөө тэнэг юм хийчихээд, хүмүүс түүнийг нь эсэргүүцэхээр намайг хараагаад байна. Би баахан тролл ажиллуулаад, 7,8 жил улстөрчдийн хамгийн доор нь жагсаагаад байгаа юм гэнэ. Тэгж хэлсэн шүү дээ. Гэтэл олон нийтэд өөрсдөд нь зөн байдаг. Энэ хүн нэг л биш байна гээд.
С.Эрдэнэ яагаад хамгийн муу хүн, адгийн улстөрч болсон бэ? гэвэл М.Энхболдыг өмөөрсөн шүү дээ. 2018 оны эхэнд С.Эрдэнэ М.Энхболдыг дэмжиж буюу олонхийн эсрэг зогссон. Түүнээс хойш л хараалгаж эхэлсэн. Өөртөө ч ашиггүй, бусдад ч ашиггүй шийдвэр гаргадаг хүнийг тэнэг хүн гэдэг юм байна. С.Эрдэнэ яг ийм тэнэг үйлдэл олон жил хийлээ . Тэгээд өөрөө унаж байгаа болохоос би муул гэж хэнд ч хэлээд нэмэргүй. Тийм учраас хөлсний гулгалт баруун тийшээ явах үед тэнд нь нам байхгүй бол яах юм бэ? Тэнд нь Х.Баттулга туг болоод зогсож байх ёстой. АН түүнийг тойроод нэгдэх ёстой. Тэгж чадах юм бол хөрсний гулгалт дээр бид нар хожно. Үүнийг би биш мундаг судлаач хэлсэн." гэжээ.
О.Чулуу
ZOCHIN · 2022/03/19
BATTULGA
ZOCHIN · 2022/03/19
MONGOL HUN ER BN YMARCH IH TESVER TEVCHEERTEI YMBEDEE...MONGOL EMEGTEI YASAN CH IH BYR CHADALTAI BUHNIIG NURUUN DEEREE UURDEG YMBEDEE... YAJ ENE BUHNIIG ZUVUUR SHIIDEH VE... BI L LAV EHLEED EMEGTEICHUUDEE JARGUULNADAA...
раднаа · 2022/03/19
хуцдаг халтар! баттулгыг тойроод баларахын цондон.бүү итгэ! итгэвэл эргээд булуулж эрлэг лугаа учирна.