“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа хэд хэдэн кинонд  дүр бүтээж чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулаад авсан.  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн завгар өмсөгч бүсгүй найруулагч залууг ханиараа сонгож нижгэр хуримаа хийсэн. Хосууд өдгөө хөөрхөн охинтой, 8 сартай жирэмсэн удахгүй бүл нэмэх гэж буйгаа Б.Сайнаа дуулгалаа.

Тэрбээр "Нуруу минь ачааллаа дийлэхээ болж байх шиг байна. Төрөх дөхсөний шинж байх даа. Жирэмсний сүүлийн сар яагаад ийм удаан юм. 2 жилийн өмнө энэ өдөр охиноо тээж байгаагаа мэдсэн. Тэгсэн одоо дахиад цүдийгээд л байж байдаг. Эмэгтэй хүн төрж хаширдаггүй гэж үнэн үг вэ" хэмээсэн юм.

Д.Ана