Иргэний гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохангай ХХК-ний "Миний дэлгүүр"- 102 худалдааны төвд худалдаалагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэсэн загасны консерв /Сайра/ нэрийн 4680009030015, 14.12.13, цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ.

Уг шинжилгээ 9644 тоот сорилын дүнгээр, Паразитологийн шинжилгээгээр: 2013 оны 12 дугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлэн анхаарууллаа.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэдээ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шалгаж авч байхыг анхааруулсан юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг сонгох зөвлөмжийг хүргэлээ. http://read.dorgio.mn/55499.html уншигч та тус линкээр орж зөвлөмжтэй танилцаарай.

Х.Даваа