Хамтлагийнхаа 20 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэж, дэлхий даяар ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа тэмдэглэж яваа хамтлаг бол "Хурд"-ынхан. Тэд аялан тоглолтоос гадна "Алтан пянз"-аа хэвлүүлж өөрийн фэнүүдэдээ гэнэтийн бэлэг барьсан гэдгийг уншигч та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Тэгвэл саяхан тус хамтлагийн басс гитарчин Наяа буюу Н.Наранбаатар түрүүвчээ хаяжээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Батзориг залуудаа маш их баярлалаа. Өнөөдөр 15 цагийн үед гээсэн түрүүвчийг маань олоод цагдаад хүргэж өгсөн, ийм сайхан сэтгэлтэй шударга залуус олон байгаасай. Олон бичиг баримт хувь хувьсгалын нэлээд мөнгөтэй гээгээд их сандарлаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн гэмт хэргийн 1-р тасгийн хамт олонд түргэн шуурхай ажиллаж надтай холбогдсон. Тэнд баярлалаа. Бат-Зоригтоо түүний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Мундаг сайн залуу өнөө үед ийм хүмүүс их ховордсон гэж их олон хүн хэлж байна" гэсэн юм. 

Ямартай ч түрүүвчээ хаяж, гээсэн хүмүүст Бат-Зориг залуу шиг хүн олон болж, тусалж байгаасай билээ.

Д.Ана