Орхон аймагт жаргалтай залуу гэр бүл уралдаан зарлагдлаа
2014/05/27
Монголын Залуучуудын Холбоо орон нутаг дахь залуучуудын холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, гүйцэтгэх хорооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааг орон нутагт давалгаалах олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудын салбар холбоод гүйцэтгэх хорооноос хэрэгжүүлж байгаа ажилд хамтарч оролцох нутагтаа зохион байгуулах мөн өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллах санаачлагуудыг гаргаад байгаа юм. “Спирт үү, спорт уу” аян орон нутагт давалгаалж аймгуудад нээлтээ хийсэн бол одоо аймгууд “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагааныхаа бэлтгэл ажилд оржээ.
Орхон аймгийн Залуучуудын холбоо “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Эрдэнэт хотын инээмсэглэсэн гэр бүл ” сэдэвтэй гэр бүл хооронд олон талт тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээний зорилго нь хүүхдийн тоглож наадах эрхийг хангах, залуу гэр бүлүүд гэр бүлээрээ бахархах үзлийг бий болгох юм байна. Эрүүл мэндийн газар, Боловсролын салбар, Банк санхүүгийн салбар, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ”Эрдэнэт хивс” ХХК, Баян-Өндөр сум, Жаргалант сум, Хувиараа бизнес эрхлэгч гэсэн салбаруудаас тус бүр нэг гэр бүл оролцох бөгөөд аав, ээж, хүүхэд гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.