Дуучин Т.Дэлгэрмөрөнд зориулан Ү.Хүрэлбаатар шүлэг тэрэлжээ
2014/05/28
Дуучин Т.Дэлгэрмөрөнг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Нэг хэсэгтээ "Номин талст" хамтлагийн залуус сонсогчдыг байлдан дагуулж байсан. Харин өдгөө тэд тус тусын амьдрал хөөн уран бүтээлээ хамтдаа туурвихаа больсон. Хамтлагийн ахлагч Дээгий ганцаараа урлагтаа чин үнэнчээр зүтгэж яваа. Тэрбээр үе үехэн хар тамхины асуудлаар хэрэгт холбогдлоо гэх шуум дэгдээд авдаг. Тэгвэл саяхан Женко Х.Баттулгын хүүтэй бүлэглэн жүжигчин Баярмагнайг зодсон хэргээр шуугиад буй.
Түүнд зориулж Ү.Хүрэлбаатар зориулан шүлэг тэрэлжээ. Шүлгийг бүрэн эхээр нь хүргэвэл,
Дуучин дүү
Т. Дэлгэрмөрөнд зориулму, би
НАМАЙГ САНАЖ БУЙГ
Намайг санаж буйг
Ижий аав минь мэднэ
Ихэр ботго шиг тэшиж явааг
Зүүд манах аав л ижий
Зүрхний цохилтоороо мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Намайг санаж буйг
Анхны хайр минь мэднэ
Аяар аяархан мэгшиж байгааг
Унаган туурайн бүдэг чимээтэй
Уруул хэнзэлсэн хайр минь мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Намайг санаж буйг
Төрөлх нутаг минь мэднэ
Түмэн бээрээс тэмүүлж явааг
Үнсээд угтах эх орон минь
Үндэсний тоогоор мэднэ
Морин хуурын эгшигтэй
Монголоо би санаж байна
Намайг санаж буйг мэдрэх тусам
Нялхарч байна, үр чинь
Ү. ХҮРЭЛБААТАР
2014.05.29. 07 цаг 50 минут
Зочин · 2014/06/04
hn yasan gej mur holbosonyum bol do taarsan amitad mgl iig har ***hiar horduulj tanhairsan d nuu
Зочин · 2014/06/04
Зочин · 2014/05/29
Ene Delgermoron haachchihaad baigaan.Mongoloo sanaad baina sh geh shig yadmag shuleg yu oguuleh geed bna.