Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн хорхих ял оноожээ
2022/08/18
Өнгөрөгч тавдугаар сард 45 настай лам Ө нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулгаж шашны зан үйл хийх нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, шүүх хуралдаанаас шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.