Улсын хэмжээнд 125 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ
2022/08/27
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 125 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 65 нь нийслэлд
- 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,043 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод тав, Орхон гурав, Өвөрхангай дөрөв, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр, Ховдод нэг тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 438 хүн эдгэрсэн байна. КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,126 боллоо.