Улаанбаатар хотын Захирагчийн гэр хорооллын ажлын албадын дарга нар нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.

Энэхүү уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах,  цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх  хэмжээний хүндрэл учруулдаг байна.

Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар боллоо. Мөн гэр хорооллын гудамжинд иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах "Болзох цэг"-ийг байгуулахаар ярилцан оновчтой байршлыг тодорхойлохоор санал солилцжээ.

Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалт зохион байгуулж, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллах юм. 

Х.Даваа