68 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нас баралт нэгээр нэмэгдлээ
2022/08/29
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 43 нь нийслэлд
- 25 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,749 болов.
Мөн хугацаанд 221 хүн эдгэрсэн бол Төв аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 болж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,590 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.