УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авч буй.

Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
  2. Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
  3. Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
  4. Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.

“e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1,284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авчээ.