Сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, Чингис хааны эш хөргийг зална
2022/08/30
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил зохион байгуулаагүй.
Харин энэ жилийн тухайд сургууль, цэцэрлэгүүд 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, Чингис хааны эш хөргийг зална хэмээн албаны эх сурвалж хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан 159 дүгээр зарлигтаа "Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай" хэмээн тусгасан билээ.
Үндэсний статистикийн хорооны сангийн мэдээллээс харвал 2021 оны байдлаар манай улсад ерөнхий боловсролын 848 сургууль, 1,453 цэцэрлэг байна.
yhaarchgaa,Mongol zaluus aa!!!!zaluusiin oron geed baigaa biz!!! · 2022/08/30
odoo chingis haanaa deedelsen neg ezentei eedreg mereedeltei baga dynd deedsee hyrtel neg hyniig syten tahisan ard tymen bolchgooyo?....ene bol bidnii chysand baigaa medleg medremj yum suu!!!ene byhniig ygyisgedeg gadniihanii hort yr dagbaraas tor zasag mini garch ylasaa geh ernesen sergesen bodlogo irsen chag yeiiin ardyyd bol bid nar meneesee men;iimd chingis bogdoon sytechgee,tegsen chagt tengerees achit haan maani bidnii buyan zayag tegstgej haan zaya ni chigluulne.haa baigaa yapon hyn irj Mongold chigis haaniig deedlej byrhan haldan yyland mergen syslej chingisiig gereltyylen sanaj zalbarsaar odoh be?....bid hayandaa baigaa yylaa ch syteh erhgyi met eersen meersen ardyyd baih bii.....ingej bolohgyi ee!!!