БНСУ-д ирж буй хүмүүсийг хил нэвтрэхээс өмнө КОВИД-19-ийн шинжилгээ өгсөн байх журмыг есдүгээр сарын 3-наас цуцална
2022/08/31
БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ.
Энэ тухай тэрбээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр хэлсэн хэмээн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна.