Самарт явсан 27 настай иргэн модноос унаж нас баржээ
2022/08/31
Төв аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэх газар самарт явж байсан 18 хүний нэг нь модноос унан амиа алджээ.
Модноос хүн унасан, ухаангүй байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 07:53 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Баянхонгор аймгийн харьяат Б /27 настай, эрэгтэй/ нь энэ сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байв.
Алба хаагчид дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.