Зургадугаар сарын 1-нээс  есдүгээр сарын 1 хүртэл эхлэн оюутнууд нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчлүүлэхдээ тасалбар авч зорчихоор болжээ. Оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрх нь өчигдрөөр дуусгавар болсон байна.

Харин зарим сургууль тодорхой шалтгааны улмаас зургаадугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүй зорчих эрх нь нээлттэй хэвээр үргэлжлэх аж.  Тухайлбал, ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд  энэ сарын 15 хүртэл оюутны визагаараа зорчино.

Х.Даваа