Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. 

Тэгвэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдөр /2022.09.04/ дуусаж байна.

Улмаар маргааш /2022.09.05/-аас эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн тоогоороо зорчих өмнөх хязгаарлалт мөрдөгдөнө гэсэн үг.

Харин цаашид тэгш, сондгой дугаараа нь Улаанбаатарын авто замд зорчуулах эсэхийг ирэх Лхавга гараг /2022.09.07/-т НИТХ-аар хэлэлцүүлнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ.