Тайчих бааранд үйлчлүүлж байсан ГЕГ-ын улсын байцаагчаас хар тамхи илэрсэн гэв
2022/09/08
Өнгөрөгч шөнө (2022.09.08) Эрүүгийн цагдаагийн албанаас тайчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, “STYX” нэртэй баарнуудад шалгалт хийжээ.
Шалгал хийх үеэр "тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлэгч" гэх иргэдээс нараас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2 иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрч, биеэс нь хураан авчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн 2 иргэний 1 нь Гаалийн ерөнхий газарт ажилладаг улсын байцаагч байсан гэх ноцтой мэдээлэл байна. Шалгалтаар тайчих үзүүлбэр үзүүлдэг охидын биеийг үнэлүүлэх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглүүлэх асуудлууд илэрсэн байна.
Мөн дээрх баарнуудын эзэн “Г” гэгч эрэгтэй өөрийнхөө болон ээжийнхээ хувийн дансаар үйлчлүүлэгч нараас мөнгөө авдаг ямар нэгэн татвар төлдөггүй асуудал шалгагдаж байгаа ажээ.
Тус бааранд орсон нэг үйлчлүүлэгч 500 мянгаас хэдэн арван сая төгрөгийн орлого оруулдаг ба татварын асуудлыг мөн цагдаагаас шалгаж эхэлжээ.
Албан бус мэдээллээр сүүлийн 3 жилийн хугацаанд “Г” нь тайчих үзүүлбэр, биеэ үнэлэлттэй холбоотойгоор хууль бусаар олсон 20 тэрбум төгрөгийн орлогыг нуун дарагдуулж татвар төлөөгүй, утгаар нь мөнгө угаасан асуудал илэрч шалгагдаж байна.