Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 44 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 27 нь Улаанбаатарт
  • 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,637 болов.
  • зураг

     

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд гурав, Дархан-Уул болон Төв аймагт тус бүр хоёр, Дорнодод нэг, Өмнөговьд есөн тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 222 хүн эдгэрсэн бол одоогоор 1,862 хүн хяналтад байна.