Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр замын цагдаа болон хэв журмын цагдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

Өчигдрийн хувьд  хулгай-9,  танхай-14, зам тээврийн осол  25 гарсан байна. Эл осолд 16 хүүхэд өртжээ. Үүний 11 хүүхэд нь бага насныхан байсан аж.

Тухайлбал, баярын өдрөөр буюу өчигдөр согтуу жолооч айлын хашаа мөргөж, хашаан дотроо тоглож байсан 3 настай хүүхдийг гэмтээжээ. Мөн дугуй унаж явсан хүүхдийг мөргөдөж гэмтээсэн байна.

Золгүй байдлаар 8 хүн амиа алджээ. Энэхүү мэдээллийг жолооч нартаа сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа