Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2022/09/12
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36,
Авлигын 14,
Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, кибер орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Зочин · 2022/09/12
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө