Бага насны хүүг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2022/09/13
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15:30 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны орцонд 8 настай, эрэгтэй “Э” гэгчийг “Үл таних хүн хуурч мэхлэн орц pуу оруулж, айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурважлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус дүүрэгт оршин суух 32 настай, эрэгтэй “Б” гэгч үйлдсэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Зочин · 2022/09/13
Гарыг хуга цохи.
Зочин · 2022/09/13
Хүүхдэд халдсан нохдыг бүрч хатуж шийтгээчээ эцэг эхчүүд хүүхдүүддээ үнэтэй утас өгч явуулхаа болиоч хүүхдээ эрсдэлд оруулаад бнашд