Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 11.9%, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 17.7% тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төсвийн алдагдал 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлт байна. 

Зураг 1. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл (жил бүрийн эхний 8 сарын байдлаар, тэрбум төгрөг)

зураг

 

Эх сурвалж: ҮСХ

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол наймдугаар сард ийнхүү 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. 

Зөвхөн өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийг харвал улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 41 тэрбум буюу 3% буурсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.7 (9.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Татварын орлого эхний найман сард ₮9.3 их наяд болж, өмнөх оноос 23.3% өсжээ

Татварын нийт орлого оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд буюу 23.3% өссөн бөгөөд үүнд татварын орлого 2.1 дахин буюу 687 тэрбум төгрөг

  • НӨАТ 670.3 тэрбум төгрөг буюу 37.5% 
  • нийгмийн даатгалын орлого 499.2 тэрбум төгрөг буюу 36.9% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 
  • Харин орлогын албан татварын орлого 16% буюу 386 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Зөвхөн наймдугаар сарын тухайд татварын нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 294.4 тэрбум төгрөг буюу 37.6% өсжээ. 

Энэ өсөлтөд мөн 

  • НӨАТ 137.1 тэрбум төгрөг буюу 55.8% 
  • нийгмийн даатгалын орлого 77.8 тэрбум төгрөг буюу 43.7% өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Харин онцгой албан татварын орлого 16.6 тэрбум төгрөг буюу 18% буурсан байна. 

Зураг 2. Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын бүтэц(жил бүрийн эхний 8 сарын байдлаар, дүнд эзлэх хувь)

зураг

 

Эх сурвалж: ҮСХ

Нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.4 их наяд төгрөг буюу 14.3% өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 1.1 (22.5%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.