Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 40 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүний 

  • 30 нь нийслэлд
  • 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,056 болов. Одоогоор 1,511 хүн хяналтад байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 226 хүн эдгэрчээ. 

Харамсалтай нь өчигдөр КОВИД-19-ийн хүндрэлээр нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.