Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарь
2022/09/17
ХНХ-ийн яамнаас энэ есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Тухайлбал,
- Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж – 15, 27-ны өдрүүдэд
- Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт- 15, 27-ны өдрүүдэд
- Хүний эрхийн бичгийн үйлчилгээ – 15-ны өдөр
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж- 15-ны өдөр
- Насны хишиг- 27-ны өдөр
- Хүүхдийн мөнгөн хуримтлал- 20-ны өдөр
- Эцэг, эх, олон хүүхэдтэй эх эцэгт олгох тэтгэмж- 20-ны өдөр
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж- 15, 27-ны өдрүүдэд
- Нийгмийн халамжийн тэтгэвэр- 15, 27-ны өдрүүдэд
- Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- 15, 27-ны өдрүүдэд
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- 27-ны өдөр тус тус олгох аж.