Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос олгоно
2022/09/19
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны есдүгээр сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргажээ.
Энэ сард ахмад настны тэтгэврийг 15, 27-нд олгох бол хүүхдийн мөнгийг 20-нд өгнө. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх болон эцгийн тэтгэмжийг есдүгээр сарын 20-нд олгох хуваарьтай байна.
Улсаас дараах 11 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг олгодог.
Үүнд:
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ есдүгээр сарын 20 -Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж есдүгээр сарын 20 -Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15
- Эхийн алдар, одонгийн мөнгө есдүгээр сарын 27
- Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15, 27
- Насны хишиг есдүгээр сарын 27
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15-27
- Нийгмийн халамжийн тэтгэвэр есдүгээр сарын 15, 27
- Хүүхдийн мөнгөн хуримтлал есдүгээр сарын 20
- Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27
- Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27-нд тус тус бууна.