Согтуу эмэгтэй уулын оройгоос 35 метр өнхөрч, хясаанаас унах гэж байсныг аварчээ
2022/09/23
Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголонгийн 22 гудамжинд хадан хясаанаас хүн унах гэж байна гэсэн дуудлага 09.22-ны өдрийн 22:20 цагт онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход тус тоотод оршин суугч иргэн Ж /57 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хойд талын уулын оройгоос унаад 35 орчим метр өнхөрч, хадан хясааны ирмэг дээр тогтсон байсныг 30 минут ажиллан татан гаргаж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Зочин · 2022/09/23
odoogiin ene orkuud sogtyy tasarchee!!!Mongoliin ardyyd teneg bolj ee!!!gedegiig hen todorhoiloh be?.....ene emegteigees ehleed taniulaad egne?....ene bol jigsmeer yildel?.....ta nar baragtaihan yy !!!yysanaa singee!!!!hezee emegtei hyn arhi yyj bailaa?yysan ch yhaanaa aldtal yydag bail uu?...ene ta nariin erh chelee yu?.....