Залуу дугуйчид асрамжийн газрын бяцхан дүү нараа баярлуулна
2014/06/02
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон Түгээлэн ундрага ТББ хамтран 2 дахь жилдээ асрамжийн газарт байрлах бяцхан дүү нараа баярлуулах гэж байна.
Улаанбаатар хотоос 30 км зайд хандгайтад байрлах хүүхдийн асрамжийн газарт дугуйгаагаар очих бөгөөд бяцхан дүү нартаа гарын бэлэг өгч, дугуй унуулж нэг өдрийг цэвэр агаарт тоглож наадаж хамтдаа өнгөрүүлэх юм.
Дээрх арга хэмжээ энэ сарын 8 буюу ням гарагт болох бөгөөд сонирхсон бүх л хүмүүс нэгдэж болох юм байна.
МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубын үйл ажиллагаа идэвхжиж, хүрээгээ улам тэлж, залуучууд ч нэгдэж спиртыг биш спортыг сонгож байгаа бөгөөд удахгүй "Залуу дугуйчин клуб"-ын гишүүн Ч.Мөнгөндалай 4 сарын турш Монгол орны баруун хязгаарын 5500 км замыг туулах аялалдаа гарах гэж байгаа юм.
"Залуу дугуйчин клуб" 7 хоног бүрийн амралтын өдрөөр унадаг дугуйтай аялал зохион байгуулдаг бөгөөд аялал бүр өөр өөрийн онцлогтой, байгаль экологид ээлтэй, туул гол орчмын хогыг цэвэрлэх сонирхол нэгтэй олон залуучуудтай танилцах, цэвэр агаарт нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх гэхчилэн сонирхолтой аяллуудыг зуны турш зохион байгуулдаг аж.
Залуу дугуйчин клубд элсэх, нэгдэхийг хүсвэл доорх линкээр орж болох юм байна. http://www.facebook.com/groups/mgl.biker/
Х.Даваа