Бага насны хүүхдийн гар утас хулгайлж, зугтсан 39 настай этгээдийг баривчилжээ
2022/10/04
Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 15 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хотхоны орчим халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 12 настай эмэгтэй “Н”-ийн гар утсыг 39 настай эрэгтэй “Д”-нь хулгайлан авч зугтсан байжээ.
Тиймээс шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.