Чингис хаан музейн тасалбар том хүн 30 мянга, оюутанд 25 мянган төгрөгийн үнэтэй
2022/10/10
“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд залах болсон талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.
Тэрбээр "Чингис хаан музейг маргааш морин цагт нээхээр төлөвлөж байна. Чингис хаан түүний залгамжлагч нар болон Монголын хаад язгууртны түүхийг үзүүлсэн музейтэй байх нь түүх соёлоо сурталчилах, аялал жуулчлалыг татах чиглэлд хийж буй томоохон арга хэмжээ гэж бид харж байна. Маргаашийн нээлтийн ёслолын үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Тусгайлан зарлиг гаргаж есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж шинэ музейд залах юм" гэв.
Одоогоор уг барилгад дотоодын музей, номын сан, архивын байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээс 12 мянга 500 орчим биет үзмэр, эд зүйлийг шилжүүлэн, байршуулаад буй. Мөн монголын хаад, язгууртны түүхэнд улсаас хууль ёсны дагуу авч, үзмэрийн танхимдаа дэглэн тавьсан аж.
Түүнчлэн Чингис хаан музейг үзэхэд хамгийн багадаа 8-9 цаг зарцуулна. Түүнчлэн хүүхдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төв болон кино театр байгаа. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Оюутан 25 мянга, гэр бүл 20 мянган төгрөг байна"
Зочин · 2022/10/10
Mongol orond juulchidiig tatah zailsgyi yzyylelt bol ene Chingis haanii muzei men,bayarlalaa.eber mongol dahi chingisiin ongon yzeed byzdag gadaadiinhan Mongold Chingisiin muzeigyi yum gej sayhan helj yarisaar byzdag baib.Odoo tegbel manai ylasiin tebd orsih muzeig yzeed arai eer setgegdel terj byzah ni juulchidiin eersdiinh ni hereg!er ni juulchin hyn gedeg bol yzeh dontoi eldebiin yhaj tenhej haraachildag gaihaluud syy dee!!!amjilt hysye!
Зочин · 2022/10/10
Наад музеиг чинь улныхан бид үзэж чадахгүй юм бнаа