Ирэх сарын 24-нд тохиох "МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-р бүх нийтээр АМАРНА
2022/10/11
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" ирэх арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гарагт тохиож байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээрээ амардаг билээ.